НҮХТИЙН АМАНД ТҮЙМЭР ГАРЧ, ТАВАН ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ

olloo_mn_1493191008_1493185729590034c15eae7Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Дархан цаазат Богд хан ууланд яг одоо түймэр гарчээ. Тодруулбал өдрийн 12.24 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч  түймрийн голомтод очин ажиллаж байна. Одоогийн байдлаар таван га талбай түймэрт шатсан байна. Гал сөнөөгчид гал түймрийг газар авахуулалгүй шуурхай унтраахаар ажиллаж байна.

Ард иргэдэд анхааруулахад, энэ сарын 26-наас эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч, хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ой, хээрт  ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Нүхтийн аманд гарсан уг түймрийг унтраахаар дуудлагын дагуу нийслэлийн Гал унтраах ангийн гал сөнөөгч нар ажиллаж байгааг Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих