Энэ чигээрээ явбал 2012 онд АН, МАХН хоёулаа арчуулна

Ирэх оны тєсвийг УИХ ирэх сарын 1-н гэхэд батлах ёстой. Эс бєгєєс одоогийн чуулган тарна гэсэн хатуу болзолтой

байдаг. Тиймээс ч намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн тєсвєє ярьж эхэлдэг. Энэ жилийн хувьд улсын нэгдсэн тєсвєє харьцангvй хожуу хэлэлцэж эхэлж байна.

Тєсєв хэлэлцэж байхад л УИХ дахь АН-ын бvлгийн зарим гишvvн холбогдох хуулиудыг нь баталж байж хэлэлцэх санал хvртэл гаргаад байгаа. Гэхдээ хуулийн дагуу гишvvд арванхоёрдугаар сарын 1-н гэхэд ирэх оны тєсєв батлаад Сангийн яаманд хvргvvлэх учиртай. Ингээд ирэх оны тєсвийн талаар УИХ-ын гишvvн Л.Гантємєртэй ярилцлаа.

-Намуудын сонгуулийн амлалтаас болж улс орны эдийн засаг сvйрэх нь гэж тvгших нэгэн бий. Ирэх жил гэхэд 800 тэрбум тєгрєг иргэдэд бэлнээр тараана гэж байгаа. Манай улсын зах зээл энэ их мєнгийг даах болов уу?
-Тєсвєє улс орондоо хэрэгтэй байдлаар боловсруулж сурахгvй юм. Зєвхєн тухайн жилийнхээ амьдралыг аргацаах маягаар л явж байна. Ямар ч тооцоо судалгаа, бодлого байхгvй, юу шийдэх нь тодорхойгvй, зарлага ихтэй тийм л тєсєв боловсруулах юм. Сэтгэл дундуур зvйл их байна. Их хэмжээний бэлэн мєнгє тараахыг ямар активаар баталгаажуулах бол гэдэг л хамгийн ихээр санаа зовоож байна. Жишээ нь, ирэх жил 800 тэрбум тєгрєг иргэдэд тараахад 400 тэрбум нь худалдаанд орж ирнэ. Энэ мєнгєний тараалтыг хаах бvтээгдэхvvний импорт эсвэл vйлдвэр байх ёстой. Тэр нь юу байх вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.

-Тєсєв хэлэлцэж сарын хугацаанд энэ бvхнийг засч залруулж чадах болов уу?
-Энэ мэт зvйлийг засч залруулна гэж ярьсаар байгаад сvvлдээ хоолой сєєж байна шvv дээ. Vнэхээр урам хугарч байна. Жил бvр тєсєв хэлэлцэх vед бид энэ талаар ярьдаг. Тєсвийн энэ мєнгє Монгол Улсын хувь заяаг шийдэхэд жижиг зvйл мэт боловч улс орны тухайн жилийн амьдралд нєлєє vзvvлээд байна. Энэ нєлєєгєє зєв тал руу оруулахад бодлого боловсруулаад єгєєч гэж Сангийн яам, Vндэсний хєгжил шинэтгэлийн хорооноос их л гуйх юм. Над мэт нь єєрийнхєє бодож санаж байгаа, хийх гэсэн зvйлээ ярьдаг. Харамсалтай нь, тэр нь тєсєвт суудаггvй. Магадгvй бидний ярьж байгаа зvйл буруу гэж бодоод ойшоож vздэггvй байх. Тийм бол єєрсдєє ядаж єєр єнгє зvстэй зvйл хийж болно шvv дээ.

-Та тэгээд Сангийн яамнаас яг юу хvсээд байгаа юм бэ?
-Ирэх жил 800 тэрбум тєгрєг бэлнээр тараана. Тэдэн тэрбум нь хадгаламж болох байх, тэд нь худалдаанд орж ирж, ийм ийм бараа бvтээгдэхvvн худалдан авахад чиглэх болов уу, тиймээс бид энэ бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэж байгаа хэсэг рvv тэдэн хувийн хvvтэй зээл олгоно ч гэдэг юм уу. Монголын ард тvмэнд ойлгомжтой байдлаар тєсвєє оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгvй бол Монголын нийт ард тvмний хийдэг бизнесээс нэг дахин их мєнгє оруулж ирчихээд энэ мєнгє зєвхєн зардал болно гэсэн байдлаар асуудалд хандаж болохгvй. Одоо бvр vvнийг яаж єєрчлєх vv гэсэн санал санаачилга гарахаа ч болих гээд байна шvv дээ.

-Тэгэхээр та нэгэнт бvтэхгvй нь гээд хаях гээд байна уу?
-Vгvй ээ. Бид ард тvмнээс даалгавар авсан. Тиймээс зvгээр хараад суухгvй. Ямар ч байсан тєрийн албаны орон тооны давхардлыг арилгах хэрэгтэй. Vvнээс гарсан мєнгєєр бэлэн мєнгєний урсгалыг тосч авах vйлдвэрлэл vйлчилгээг хєгжvvлэх санхvvжилтийн баталгаа гаргана. Жижиг дунд vйлдвэрт зээл єгєх гэж байгаа бол импортыг орлох хэсэгт л єгье гэх мэт санаачилга гаргана.

-Тєсєвт зэсийн vнийг 8425 ам.доллар байхаар тусгасан. Зэсийн vнийг ийм єндєр тогтоохоор нєгєє Тєсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах мєнгєгvй болчих юм биш vv. Уг нь, дэлхийн эдийн засгийн хямрал болоход манай улс хуримтлуулсан хє-рєнгє байхгvйгээс хямралыг хvндхэн давлаа гээд байсан биш билvv?
-Сангийн сайд Баярцогт уг нь Монгол Улсын амьдрах аргыг мэдээд байгаа юм. Жишээ нь, Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулиа батлуулчихсан. Тєсвийн шинэ хууль єргєн барьсан. Тэгсэн хэрнээ тэр хуулийн орчиндоо єєрєє амьдрах дургvй байгаа. Тєсвийн тогтвортой байдлын тухай хууль нь 2013 оноос хэрэгжиж эхэлнэ. Нэгдсэн тєсвийн хууль энэ оны тєсєвт лав ямар ч хамаагvй. Баярцогт єєрєє энэ хуульд захирагдахыг хvсэхгvй, харин єєр Сангийн сайд тэр хуульд захирагдаасай гэж бодож хийгээд байна.

-Зэсийн vнийг єндєр тогтоосноос vvсэх эрсдэл гэж байх уу?
-Яах вэ, уул уурхайн орлого, vйлдвэрлэл єсч байгаа болохоор биелэх байх. Гэхдээ нэг аюул байна манай зах дээрх бараа, бvтээгдэхvvний vнэ жаахан л унахад улсын эдийн засаг зад vсэрнэ. Маш их хэмжээний мєнгє гаргана. Тэгэхээр vvнд таарсан худалдаа яваад эхэлнэ. Тэр худалдаа орж ирж байгаа бараа бvтээгдэхvvнээс хоёр дахин их хvлээлт бий болгодог. Гэтэл борлуулалт нь гэнэт зогсчихвол яах вэ. Зэс, нvvрсээс орж ирэх орлого гэнэт буурчихвал зээл аваад vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн яах вэ. Энэ нь Монголын эдийн засгийг сvйтгэнэ. Тиймээс маш сайн судалгаа хийж байж л улсын тєсвийн баталмаар байгаа юм.

-Ирэх жилийн тєсвийн нэг онцлог нь орлого нэлээн нэмэгдсэн байсан. Магадгvй уул уурхайгаас олох орлогоо хэтэрхий дєвийлгєн тооцсон байх л даа?
-Тєсвийн орлогыг ємнєх жилийнхтэй тєстэй байдлаар тооцдог. Тvvнээс ємнєх жилийн орлогоос 20-30 хувиар нэмэгдэхээр тооцоолох нь буруу шvv дээ. Сонгуулийн мєнгєн амлалт биднийг юу руу чирч байгааг бvрэн ухамсарлаж чадахгvй л байна даа.

-Хоёр намын сонгуулийн мєнгєн амлалтыг хэрэгжvvлэхэд 800 тэрбум тєгрєг шаардлагатай гэж байгаа. Гэхдээ энэ мєнгийг уул уурхайн ирээдvйн орлогоос зээлж байгаа гэсэн. Ерєнхийдєє хоёр нам 2012 оны сонгуульд нэр цэвэр орж байвал бусад зvйлийг хєсєр хаяж байх шиг?
-Ирээдvйд орж ирэх мєнгєє єнєєдєр авч хэрэглээд байхаар маргааш, нєгєєдєр хэрэглэх нь дутаад тєсвийн бодлого зохицуулалтад аюул учрах юм биш vv гэж гишvvд хэлээд байгаа юм. Тєсвийн орлого талын 800 тэрбум тєгрєгийн гэрээ хэлэлцээр Тавантолгой дээр vнэхээр хийгдэх vv. 800 тэрбум тєгрєг авахын тулд бид Тавантолгойгоо гадаадынханд алдчих уу гээд эргэлзээтэй зvйл олон байна.

-Ємнєх оны тєсвийг хэлэлцэх vед инфляцыг хєєрєгдсєн буруутанг хайж эхэлдэг. Монголбанк УИХ-ын гишvvдийг буруутгадаг. Харин та нар болохоор эргээд Монголбанкны удирдлагуудыг буруутгах юм?
-УИХ-ын гишvvд гэхээсээ илvv Засгийн газрыг хэлж байгаа болов уу гэж горьдож байна. Гэхдээ Ерєнхий сайдаас айгаагvй бол тэр шvv дээ. Засгийн газар тєсвийн зардлыг тэлж байгаа учраас бид бодлогын хvvгээ єсгєж байна гэж Пvрэвдорж ерєнхийлєгч хэлж байсан. Энэ хоёр бодлого ядуу ангийг єргєжvvлэхэд чиглэж байна. Засгийн газар тєсєвт асар их хэмжээний мєнгє нийлvvлдэг. Энэ мєнгє иргэд, жижиг аж ахуй нэгжид биш том дарга нарын бизнесийг дэмжихэд чиглэдэг. Уг нь, энэ мєнгє жирийн иргэдэд єгєєжтэй байх ёстой.

-Тєсвийн зардал бууруулна гэхээр л тєрийн албан хаагчийн орон тоог цєєлєх талаар ярьдаг. Энэ удаад ч энэ асуудал дахин хєндєгдєх юм шиг байна. Тийм vv?
-Хєндєж л таараа шvv дээ. Vvнийг хийхгvйгээр цаашаа явж болохгvй.

-Тєсєв танах тал дээр таныг мэргэшсэн, янз бvрийн санал санаачилга гаргадаг гэж хvмvvс ярьдаг. Энэ удаад тєсвийн зардлыг танах ямар санал гаргах гэж байна?
-Сая хэлсэн. Тєрийн албаны давхардсан орон тоог цєєлєхийн тєлєє ажиллана.

-Хэрэгжихгvй байна шvv дээ. Ярихаас хэтрэхгvй юм?
-Энэ албан тушаалд байгаа хvмvvс нь УИХ-ын гишvvн бидний томилсон хvмvvс байгаа юм. Тэр хvмvvсээ чєлєєлж чаддаггvй. Тєрийн албаны давхардсан орон тоог цєєлж, vvнээс олох мєнгєєр зах дээр зарагдаж байгаа хямд махыг авч нєєцлєєд хавар махны vнэ єсгєхгvй байх боломжтой. Энэ мэтчилэн vнийн хєєрєгдлєєс сэргийлэх чиглэлд зарцуулах мєнгє гаргаж болно. Засгийн газрын баталсан тєсвєєр цаашаа явбал 2012 оны сонгуульд АН, МАХН хоёулаа арчуулна. Хvмvvсийн амьдрал хvнд болно. Ийм болно гэдэг нь маш тодорхой байна.

-Тєрд байгаа зарим ажил vйлчилгээг хувийн компанид шилжvvлэх санал зарим нэг гишvvн гаргасан. Та vvнийг дэмжих vv?
-Ерєнхийлєгч, Ерєнхий сайд нь хэлж байна. Тєсвийн эрхийг орон нутагт шилжvvлье, тєрд байгаа зарим ажил vйлчилгээг хувийн компанид шилжvvлье гэж. Нэгэнт ийм санал санаачилга гарсан учраас энэ бvхнийг яаралтай эхлvvлэх. Хоёрт, ажил хийх хувийн хэвшил нь МАХН-ын халаасны компани байж болохгvй. Vvнд анхаарах ёстой.

-Ерєнхийлєгч “УИХ-ын гишvvд тєсвийн мєнгєнєєс хулгайлахаа боль” гэж гишvvдэд анхааруулсан. Зарим гишvvн vvнд дургvйцэж байгаа?
-Ерєнхийлєгч УИХ-ын гишvvдийг тєсвийн мєнгийг єєртєє наахаа боль гэсэн утгатай зvйл хэлсэн гэж би ойлгосон. Ер нь, таны цалингаас авсан мєнгєєр чинь зам тавьж байна. Тэгсэн байтал би энэ замыг тавьсан юм шvv гэж хэлэх нь ичгэвтэр зvйл. Одоо 1.5 сая тєгрєг тараана л гэж байна. Энэ хэний мєнгє юм бэ. Ард тvмний мєнгє. Хэрэв тухайн гишvvн бизнес хийж олсон мєнгєєрєє нэг иргэнд гэр єгсєн бол би vvнийг хийсэн гэж хэлж болно. Тэгэхгvй бол манай гишvvд би энэ замыг тавьсан, энэ сургуулийг би барьсан юм гээд ярих нь vнэхээр ичмээр зvйл.

ardchilal


URL: