Зуны амралт бас Үр дүнтэй

Зуны дэлгэр цаг ирж ээж аавууд хүүхдээ, оюутан сурагчид өөрийгөө, байгууллагын захирлууд ажилчидаа хэрхэн аятай тухтай бас үр дүнтэйхэн амраах талаар бодож байгаа

энэ цагт Монгол улсад явагдаж байгаа вакум сургалтын стандартыг хамгийн сайн гэж хэлж болохуйц түвшинд хүргэн бусдыгаа манлайлан 7 дахь жилдээ амжилттайгаар зуны вакумжуулсан сургалтыг явуулж байгаа туршлагатай Голден Бридж боловсролын төвийн маркетингийн менежер Г.Балжиннямтай уулзуулж байна.
- Өөрийнхөө байгууллагын талаар товч танилцуулна уу?
Манай Голден Бридж боловсролын төв маань 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол залуусынхаа Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Англи хэлний сургалтын стандартыг сайжруулах чиглэлээр маш олон шинэлэг ажлуудыг хийсээр ирлээ. Үүнээс дурдахад залуу эрдэмтдийн болон Монголын нийт Англи хэлний багш нарын вакумжуулсан сургалтууд, БСШУЯ-тай хамтран ажиллах мемрандумд гарын үсэг зурсан, Монголд анх удаа Англи хэлний 50-80%-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, уул уурхай, банк санхүү, брокерийн пүүсүүд болон бусад салбарын ажилчдын гадаад хэлний сургалтуудыг зохион байгуулсан гээд олон зүйлс байна.
Монголд анх удаа алдарт Кембрижийн их сургуулийн албан ёсны шалгалтын төв болоод байна.
- Хүмүүсийн дунд бараг л зуны вакум сургалт гэхээр Голден Бридж гэсэн бодол ордог болчихсон байна. Тэгэхээр одоо энэ зуны сургалтуудынхаа талаар яриач.
Энэ зуны хувьд 7 дахь жилдээ вакумжуулсан зуслан сургалтыг хотоос 25 км зайтай “Сэлбэ” амралтын газарыг түшиглэн зохион байгуулах гэж байна. Мөн 6 сарын 10-наас эхлэх 45 хоногийн сургалтыг танхимын аргаар зохион байгуулна. Энэ сургалт нь 7 хоногт 3 удаа хичээллэхээс гадна цагийн сонголт нь ч олон тул хүмүүст их таалагдаж байгаа. Энэ сургалтууд маань 2009-2010 онд гарсан шинэ гарын авлагын дагуу явагдахаараа онцлог.
- Зуны танхимын сургалт бас байгаа нь их сонирхолтой байлаа. Харин вакумжуулсан, зуслан сургалтаа илүү дэлгэрүүлэн танилцуулна уу?
Вакумжуулсан сургалт нь 21 өдрийн турш зөвхөн Англи хэл сурахад төвлөрөн багш нартайгаа хамт байрлан хичээлэлдэг тун үр өгөөжтэй сургалт. Сургалтын хажуугаар мөн өөрийгөө хөгжүүлэн, шинэ найз нөхөдтэй болохоос гадна байгалийн сайханд, тав тухтай байранд амарч чаддагаараа онцлог. Орсон ч, гарсан ч, тоглосон ч, хоололсон ч Англиар ярьна шүү дээ. Зөвхөн оройн цагаар өдрийн хичээл дээр ойлгоогүйгээ асуухад зориулан Монголоор ярихыг зөвшөөрдөг.
- Зун болохоор маш олон зуслан сургалтууд гарч ирж байна. Зуслан сургалт яг ямар байх ёстой юм бэ?
Харин тиймээ. Бараг л хоёр оюутан нийлээд зуслантай сургалт хийх гээд байдаг болж. Уг нь сургалтууд дотроос хамгийн хүнд бас хамгийн их хариуцлага, хамгийн их хүний нөөц шаарддаг сургалт байгаа юм. Нэг сургалтыг зохион байгуулахад Зохион байгуулах алба, Хөтөлбөрийн алба, Сургалтын алба, Аж ахуйн алба, Үйлчилгээний алба гэх мэт маш олон баг, хамт олны хүч ордог. Ингэж байж л сургалт үр дүнтэй, тав тухтай, аюулгүй болдогийг бид 7 жилийн туршлагаараа мэдэж авсан юм. Тиймээс эцэг эхчүүд болон вакум сургалтыг сонирхож байгаа хүмүүст хандан хэлэхэд, туршлага, хүний нөөц, сургалтын гарын авлага, багш нар болон, байрлах байр, хөтөлбөрийг нь сайн харж байж зөв сонголт хийгээрэй гэж хэлмээр байна.

- Хүүхдүүд зуны амралтаа бас хөгжилтэй, хөгжөөнтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Гэтэл байнга сургалтаар шахаад байх нь хэр таалагдах бол.
Англи хэл сурах нь эхний зорилго шүү дээ. Тэгэхдээ манай сургалт бас өөрөө маш олон сонирхолтой хөтөлбөрийг хамруулсан байдаг тул хүүхдүүдийг уйдаахгүй байх. Мөн бид олон жил хүүхдийн байгууллагад ажилласан туршлагатай зохион байгуулагчид, скаут мастеруудыг ажиллуулан тэд маань хичээлээс гадуурх хөтөлбөрийг удирдан зохион байгуулдаг тул амралтын цаг илүү сайхан өнгөрдөг онцлогтой. Энэ жилийн хувьд бид хүүхдүүдийн хөгжилд нэмэр болох 5-н шинэ хөтөлбөрийг сургалтандаа тусгаж өгсөн байгаа.
- Хүүхдийн хөгжилд чиглэсэн энэхүү 5 хөтөлбөрөө бидэнд арай дэлгэрэнгүй танилцуулна уу?
Өнөөдөр хүүхэд, залуучуудад маань бүх зүйлс л сонирхолтой байдаг. Тэдэнд мэдүүштэй олон зүйлүүдийг сургалтын явцад хүргэхийн тулд доорхи 5 сургалтыг сонгон багш нартай нь гэрээ хийгээд байна.
1-р сургалт нь хүүхэд, залуучуудыг өөртөө итгэлтэй, өөрийгөө хэний ч өмнө зөвөөр илэрхийлэх чадвар олгоход нь зориулан “Өөрийгөө нээх нь” сургалтыг та бидний сайн таних МУГЖ Н.Нэргүйбаатар явуулна.
2-р сургалт: Хувь хүний хөгжил гэж юу вэ? Хэрхэн дэмжих вэ? сургалтыг эдийн засаг, маркетингийн ухааны багш докторант Т.Ганхүү заана.
3-р сургалт: Орчин үеийн хүүхэд, залуучуудын өөрийгөө илэрхийлэх, харилцааны томоохон хэсэг болсон Блог гэж юу болох түүнийг хэрхэн ашиглах болон бусад интернэтийн олон нийтийн сүлжээ буюу social network-ийг хэрхэн ашиглах талаар banjig.net-ийн захирал Г.Ариунчулуун заана
4-р сургалт: Энэ сургалт хүн бүрт хэрэгтэй сургалт. Олон улсад зөвшөөрөгддөг Англи хэлний шалгалтууд таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар Голден Бридж бболовсролын төвийн Сургалтын албаны дарга З.Баттулга заана.
5-р сургалт: Орчин үед хүн бүр байгууллага бүрийн анхаарлаа хандуулах болсон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, бусдад хэрхэн итгэл хүлээлгэн тэднээс дэмжлэг аван ажиллах талаар мэдлэг олгох “Team work” сургалтыг ОУ-ын зэрэгтэй сургагч багш С.Бямбацэрэн заана
- Маш сонирхолтой санагдаж байна шүү. Үнэхээр хүүхэд, залуучууд ч гэлтгүй хүн бүр мэдэж авмаар сонирхолтой сэдвүүд сонсогдож байна. Энэ гайхалтай сайхан сургалтууд энэ жил хэзээнээс эхлэх вэ? Ээлжүүдийн хуваарийг сонирхож болох уу?
6-р сарын 5-нд эхний ээлж эхэлнэ. Түүнээс хойш 21 өдөрийн дараа ээлж бууна. Маргааш нь дараагийн ээлж эхлэж байна. Гэчихээр тооцчих байхаа. Энэ жил 4 ээлж гарна.
- Эцэг эхчүүд байрлаж байгаа байрны тав тухын тал дээр их санаа зовдог. Энэ тал дээр та бүхэн хэрхэн санаа тавьсан бэ?
Бид энэ тал дээр их анхаарсан. Байгалийн сайханд байрласан, өөрийн тоглоомын талбайтай, цэвэр, бохир, халуун усных нь асуудал шийдэгдсэн “Сэлбэ” амралтын төв хүн бүхэнд таалагдана. Бас гал тогоо, хичээлийн байр ч сэлүүхэн сайхан таарч байгаа.
- Би хүүхэд гэж яриад та бүхэн хүүхэд, залуучууд гэж яриад байна. Тэгэхээр ямар насны хүмүүс энэ сургалтанд хамрагдах боломжтой вэ?
Манай зуслан сургалтанд 10-аас дээш насны хэн ч хамрагдаж болдог. Мэдээж байрандаа болон сургалтандаа нас болон түвшингээрээ ялгагдан амьдарч, сурах тул насны зөрөөнд санаа зовох шаардлагагүй юм. Өмнөх жилийн сургалтуудад маань 54 настай хүн ч сууж байсан.
- Хоол болон орчны эрүүл ахуй, хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэн анхаарсан бол.
Хүүхдүүдээ гэртээ байгаа мэт тавтай байлгах үүднэээс хоолны амт болон орц дээр их анхаарсан байгаа. Мөн сүү, тараг орой болгон өгөхөөс гадна өдрийн хичээлийн цагаар үзэмний шүүс болон бусад витаминлаг уух зүйлс хангалттай байлгахаар төлөвлөсөн байгаа. Мэргэжлийн эмч 24 цагаар байрлан хүүхдүүдийн эрүүл мэнд болон орчны ариун цэвэрт анхаарал тавьхаас гадна чөлөөт цагийн арга хэмжээнүүдээ аль болох эрүүл агаарт хийхээр төлөвлөсөн байгаа.
- Багшлах боловсон хүчин болон ном сурах бичгийн хувьд
Нэг ээлжинд 2 гадаад багш, 3 Монгол багш ажиллах бөгөөд багш нар маань бүгд англи хэлний багш мэргэжлийн хүмүүс байдаг нь манай давуу тал юм. Харин сурах бичгийн хувьд бид энэ жил Оксфордын их сургуулиас гаргасан Practice /хүүхдийн/, Solutions /насанд хүрэгчдийн/ номыг сургалтандаа ашиглах бөгөөд аудио болон видео хичээлүүд мөн давхар судлагдана.
- Хүүхдүүдийн өдрийн дэглэмийн талаар товч танилцуулна уу?
Өглөөний цай 9 цагаас, 9,30 минутаас үдээс өмнөх хичээл эхлэнэ.12,30 хүртэлдундаа нэг завсарлагатай хичээллэнэ. Өдрийн хоолны дараа үдээс хойших хичээл эхэлнэ. Оройн хоолны өмнө хүүхдүүд 1,30 минутын хугацаатай гэрийн даалгавараа хийнэ. Оройн хоолны дараа багшдаа шалгуулах цаг гардаг. Энэ үед л багштайгаа ганцаарчлан ярилцаж өдрийн хичээлээс ойлгоогүй зүйлсээ сайн асууж авна. Ингээд 20,00 минутаас сүү, тарагаа уусны дараа оройн арга хэмжээндээ оролцоно. Ихэнхи оройны арга хэмжээнүүд англи хэл болон хичээлтэй нь холбогдож явагддаг. Ингээд 23,00 гэхэд бүх хүүхдүүд унтаж амарсан байдаг.
- Үнэхээр хүүхэд, залууст таарсан сонирхолтой бас үр дүнтэй сургалт болох нь өдрийн дэглэмээс харагдаж байна. Танай сургалтанд хүүхдээ явуулах өөрөө явах сонирхолтой хүмүүс хэрхэн холбогдох вэ?
Манай төв байр 11-р хороололд Хөгжим бүжгийн коллежийн замын зүүн талд байрладаг. Энд ирж бүртгүүлж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 353508, 99190906, 99030906, 88110906 утсуудаар холбогдон лавлаж болно. Мөн манай байгууллагын www.goldenbridge.mn хаягаар орон application хэсэгт бүртгүүлэх боломжтой.
- Манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.


URL: