Нийтээрээ халдвар авбал эмнэлэг хүлээж авах, эмчлэх боломгүй
Энэ өвчин түймэр шиг дэгддэг юм байна. Зөвхөн хүнд тохиолдлыг хүлээж авна. Яаж ч орилж чарлаад хүлээж авахгүй” гэж Сарангэрэл сайд хэллээ. Юу гэж ойлгох вэ? Халдвар алдчихсан юм биш биз дээ? Гадаадаас ураны франц, манай 5 иргэн гэх зэрэг халдваруудыг авчирчихаад, түймэр шиг дэгддэг, нийтээрээ халдвар авбал хариуцахгүй гэж юу гэсэн үг вэ? Өвчнөөр сүрдүүлээд террорист уу? Эрсдэлтэй байдал буй болгочихоод хорио карантин цуцлана гээд байгаа. 10 долларын оношлуурыг 100 гаруй доллар гэсэн, ашиглах боломжгүй CD-гээр сургалтын материал тараана гэсэн гээд бохир бизнесийн байж болох сэжүүрүүд дуулдаж байна. Халдвар ихэсвэл бизнес ихсэж мэдэхнээ. Мөнгөтэйг нь эмчлээд, мөнгөгүйг нь үхүүлдэг ч юм уу? Ямар бодлого, ямар төлөвлөгөө хэрэгжээд байгаа юм бэ?
Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=2062418530568617&set=a.133224613488028&type=3&theater
URL:





