ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 27.9 мянга давжээ

5e981566f3794МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо өнгөрсөн хоногт 3448-аар нэмэгдэж, 84 бүс нутагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 27938-д хүрээд байгаа тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 318 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 2304 болсон бол 34 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 232 болжээ.

Москва хотод 1370 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан нийт хүний тоо 16 146 болжээ. Халдвар авсан хүмүүсийн тал гаруй хувь нь 45-аас доош насныхан байсан аж.

Монцамэ агентлаг


URL:

Tags: