Таны алдар суу, ариун үйлс мөнхрөх болно

387

“Монгол түмний маань хайртай суу билигт хүмүүн, үндэсний оюун санааны бахархал, сод ухаант соён гэгээрүүлэгч, утга зохиолын ноён оргил, билгүүн номч, дэлхийд танигдсан далай их эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэв багштан ном туурвил бичлэгээ өндөрлөж, бийр үзгээ хурааж, бие лагшнаа үүрд орхиж диваажингийн оронд гэнэт даруухнаар одсонд зүрх сэтгэл эмтэрч гүнээ эмгэнэн гашуудаж харамсаад баршгүй нь ээ…

Номын багшийнхаа агуу мэргэн ухаан, гэгээн уяхан мишээл, тусч өгөөмөр сэтгэл буянд нь үүрдийн үүрд бишрэн залбирч тэргүүнээ бөхийж өвдөг сөгдөн мөргөе дөө! Таньг минь алдар суу, ариун үйлс эх орон ард түмэндээ улам улмаар тодорч мөнхрөх болно оо!
Эрдэм номын их багштан Та минь мөнх тэнгэрийн эх орондоо, эгэл түмэн бидэндээ эргэн ирж төрөөрэй! Ум сайн амгалан болтугай!
Инженер, зохиолч Жинчин Жамцын Дашдаваа

URL: