ЭМЯ: Турк улсад Монгол иргэн нас бараагүй

442

ЭМЯ-аас цаг үеийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Эрүүл Мэндийн яамны, Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн дотор дэлхийн 213 оронд өвчлөл бүртгэгдээд байгаа. АНУ, Испани, Итали, Турк, Иран, Франц, Их Британид тархалт өндөр хэвээр байна. Сүүлийн үед ОХУ-д тархалт маш өндөр байгаа нь ДЭМБ-ын анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгч Путин дөрөвдүгээр сарын 28-н гэхэд бүх эмнэлгийг тоног төхөөрөмжөөр 100 хувь хангахыг Засаг захиргааны нэгжүүддээ үүрэг болгон ажиллаж байна. Зайнаас харьцах, агаарын сэлгэлт хийх, дэлгүүрээс авсан бараа бүтээгдэхүүнээ арчиж цэвэрлэх, ногоо, жимсийг 10-15 минутад бүлээн усанд угааж хэрэглэх нь коронавирусийн халдвараас сэргийлнэ.

Халдвартай хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад вирус илрээгүй. Гадаадын 17 орноос 98 иргэн манай утас руу залгаж, зөвлөгөө мэдээлэл авсан. Гадаадад байгаа монгол иргэд өвчилсөн гэх мэдээллийг бид гурван эх үүсвэрээс авч байгаа. Одоогийн байдлаар гадаадад байгаа 13 иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна. Шведэд өвчилсөн хоёр, Швейцарьт өвчилсөн хоёр иргэн ЭМЯ-ны утас руу холбогдож зөвлөгөө авсан. Тухайн улсдаа 14 хоног өөрсдийгөө тусгаарлаад эмчлүүлсэн. Ингээд Швейцарийн хоёр иргэн давтан шинжилгээгээр сөрөг гарч эдгэрсэн байна.

ГХЯ-наас Ирландад 4, ОХУ-д 3 хүн коронавирусийн халдвар авсан гэж мэдээлж байна. Ирландад өвчилсөн иргэд ЭМЯ-тай холбоотой ажиллаж байна. Тусгаарлалтын хугацаа нь өнгөрсөн пүрэв гаригт дуусч, ингээд давтан шинжилгээний хариугаа хүлээж байгаа.

ОУ-ын Эрүүл мэндийн дүрмийн дагуу БНСУ-д хоёр монгол иргэн өвчилж эдгэрсэн гэх мэдээлэл байна. Туркэд монгол иргэн нас барсан гэх мэдээлэл батлагдаагүй. Тиймээс худал ташаа мэдээлэл түгээж иргэдийн дархлааг унагахгүй байхыг хүсч байна” гэв.


URL: