Жиргээ: О.Баасанхүү АН-ын гишүүн болж, Шар хаданд бус С.Эрдэнэд “Мэдрэлээ шалгуулна

11080

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн даваа /2020.04.20/ гарагт МАХН-аас гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Надад хэд хэдэн намаас санал ирсэн. Лхагва гарагт шийдвэрээ гаргана хэмээсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-д элсэж байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэж “Өнөөдөр миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор АН-д элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12:00 цагт АН-ын төв байрнаас очиж авна” хэмээн бичжээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2018 оны УИХ-ын чуулганы үеэр О.Баасанхүүд хандаж: Баасанхүү чи дуугүй байгаарай, наад мэдрэлээ Шар хаданд очиж үзүүл. Та тухайн үед 16 настай юугаа ч мэдэхгүй алиа бацаан явсан бол одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Та ардчилсан хувьсгалын буянаар УИХ-ын гишүүн болчихсон явж байгаа шүү. гэх зэргээр муудалцаж байсан билээ.

Хариуд нь . О.БААСАНХҮҮ: С.ЭРДЭНЭ ГИШҮҮН ДҮРДЭЭ ИТГЭЧИХЭЭД ХҮН ЗАГНАЖ БАЙГАА ЮМ хэмээж байсан удаатай. Түүний шинэ сонголт зөв байхыг цаг хугацаа харуулна. Мөн О.Баасанхүүг унтаад босоод ирэх хойгуур нэг нөхөр АН-д 100 сая төгрөг өмнөөс нь төлсөн гэх асуудал ч гарч байсан билээ.

Chuluunbat Amartuvshin


URL: