Уханийн эмч нар коронавирусийн эмчилгээний дараа хар арьстай болжээ

558

Хятадын эмч нар коронавирусийн гэнэтийн үр дагаврыг өөрсөд дээрээ амсаад байна. Эмч И Фан болон Ху Вейфан нар халдварын үеэр COVID-19-ийн халдвар авч, өвчинтэйгөө удаан тэмцжээ. Гэтэл эмчилгээний дараа тэдний арьс харлаж эхэлсэн байна. Эмч нар үүнийг дааврын эмчилгээний үр дүн, өвчний үеэр элэг маш хүчтэй гэмтсэнээс болсон гэж мэдээлж байна.

untitled-collage-13 Уханийн эмч нар коронавирусийн эмчилгээний дараа хар арьстай болжээ

Халдварын ид оргил үеэр халдвар авсан Ухань хотын төв эмнэлгийн энэ хоёр эмч амьдрал, үхлийн зааг дээр ирсэн юм. Хоёр эмч 2-лаа 42 настай бөгөөд нэгдүгээр сард халдвар авсан хүмүүстэйгээ ажиллаж байгаад өөрсдөө халдварт өртжээ. Тэд коронавирусийн асуудлаар анх удаа түгшүүрийн харанга дэлгэж, хоёрдугаар сарын 7-нд энэ өвчний улмаас нас барсан Ли Венлянтай хамт ажилладаг байсан юм.

untitled-collage-14 Уханийн эмч нар коронавирусийн эмчилгээний дараа хар арьстай болжээ

Эмч нар нэгдүгээр сарын 18-наас хойш уушгины тасагт хэвтэж байгаад Тонзи эмнэлэг рүү шилжсэн байна. Зүрх судасны эмч И-гийн хувьд 39 өдөр амьсгалын аппараттай байсны эцэст бие нь сайжирсан. Тэрбээр Хятадын теле сэтгүүлчдэд энэ долоо хоногт ярилцлага өгөхдөө бие даан ганцаараа явж чадахгүй байгаа ч бие сайн гэж хэлсэн байна. Өвчнөөс болоод хамаг тамир тэнхэл нь барагдсан ч айдсаа даван туулж чадсан гэжээ. Тонзи эмнэлгийн эмч Жан Циньян хоёр эмчийг эмчлэх, аврах нь өөрсдийнх нь гол үүрэг гэсэн байна.

574428ca399c2edbafef5959bf942bc0 Уханийн эмч нар коронавирусийн эмчилгээний дараа хар арьстай болжээ

Харин Ху эмчийн хувьд бие нь маш сул байгаа тул ярих боломжгүй, гэхдээ биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн байна. Бөөрний эмч тэрбээр 99 хоног орноос босоогүй, хоёр сар шахам амьсгалын аппараттай байсан гэнэ. Түүнийг эмчилж байгаа Ли Шушен эмч түүний биеийн байдлаас гадна сэтгэл санаанд нь санаа зовж байгаа гэжээ. Ойрын өдрүүдэд л тэрбээр ганц нэг үг хэлдэг болсон байна.

a2978550e4c9ab8efc98c35dc85fb5cb Уханийн эмч нар коронавирусийн эмчилгээний дараа хар арьстай болжээ

Өнөөдөр И, Ху эмч нар тусдаа тасагт байрлаж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэж байна. Эмч нарын хэлснээр тэдний арьсны өнгө өөрчлөгдсөн нь өвчний эхний шатанд өгсөн эм бэлдмэлтэй нь холбоотой гэжээ. Эдгээр эм нь өвчтөнүүдийн дааврыг өөрчилж, элгийг гэмтээсэн байна. Одоогийн байдлаар эмч нар ямар өгснийг мэдэгдээгүй юм. Гэхдээ элэгний үйл ажиллагаа нь эргэн төлжихийн хэрээр арьсны өнгө нь урьдын хэвэндээ орно гэсэн байна.

1_99a18803a04e89f1bfa352911ae8c2d9 Уханийн эмч нар коронавирусийн эмчилгээний дараа хар арьстай болжээ

Эх сурвалж: bigpicture.ru

Орчуулсан Э.МАРТ


URL: