Өнөөдрийн байдлаар 8 нам УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ
2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөөр байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд:

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл

Ард түмний нам
Өмнө нь дөрөвдүгээр сарын 22-нд:
Эх Орончдын Нэгдсэн нам

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам

Их Эв нам

Зон Олны нам

Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм. Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.
URL:












