Карентинтай үеийн инээд : “Этик” продакшны залуус “Амуре” дотор юу хийв?
“Этик” продакшны ээлжит уран бүтээл үзэгчидэд хүрэхэд бэлэн боллоо.
Улс нийтээрээ хөл хорионд орсон эдгээр өдрүүдэд үзэгч та бидэнд инээд бэлэглэж, дархлааг тань дэмжихээр “Этик” продакшны залуу уран бүтээлчид “Амуре” нэртэй инээдмийн цуврал контентийг бүтээжээ. Уг цуврал нь олон ангит инээдмийн, REAL COMEDY жанарын бүтээл бөгөөд эхний ангийг дөрөвдүгээр сарын 28-аас бүх IPTV-ын сувгуудад байршуулах юм.
“Этик” продакшн нь “Хүний цаана”, “Цуурхал” зэрэг нийгэмд болж буй үнэн бодит дүр төрхийг харуулсан, цаг үеэ мэдэрсэн уран бүтээл гаргадгаараа онцлогтой билээ.
“Амуре” олон ангит инээдмийн цувралын 1-р ангид тоглосон уран бүтээлчид:
Ө.Мөнх-Эрдэнэ /МУСТА/
Х.Отгонтунгалаг /МУСТА/
Б.Гэрэл-Чулуун /МУСТА/
А.Энхжин /МУСТА/
Г.Даваазул
Д.Төмөрбаатар /МУСТА/
У.Билэгт-Од
Э.Пүрэвжаргал
Б.Аззаяа
Т.Карма /МУСТА/
С.Одбаяр
Д.Лхагвадорж
URL:









