Д.Оросоо: М.Энхсайханы нэг үйлдэлд хоёр яллах дүгнэлт үйлдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

379

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түр завсарлаад байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж байгаа юм.

Шүүх хурлын процессын талаар түүний өмгөөлөгч Д.Оросоогоос тодруулахад “Өнөөдрийн шүүх хуралд зарим гэрч нар ирсэнгүй. Гэхдээ гэрчүүд ирсэн, ирээгүй шүүх хурлыг хийе гэдэг саналаа тавиад хурал үргэлжилсэн. Одоо мэтгэлцээний зарчмаар явж байна. Бид прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй байна гэдэг саналаа хэлсэн. Нэг үйлдэлд хоёр зүйл ангиар яллаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байтал шинэ хуулиар яллах гээд байна” гэлээ.

Б.Аз


URL: