Хакухо албан ёсоор Японы иргэн болж пасспортоо авлаа

12671

Жиргээ мэдээ: Хакухо албан ёсоор Японы иргэн болж пасспортоо мөргөн авлаа, гардаж биш.

Бушидон ёсоор үүнийг тайлбарлая.

Японы 98% нь Ямато угсааны хүмүүс (大和民族).

Тэднийг оюун санааны хувьд яг нэг хэвэнд цутгацан юм шиг байлгаж чаддаг гол зүйл нь Бүшидо (武士道) буюу дайчдын замнал гэсэн сургааль, философи.

Бүшидог Япон үндэстний ёс зүйн цогц болгож мөрдөж байсан хүмүүс бол эртний самурайнууд харин энэ цаг үед бол Сумочид.

Тиймдээ ч тэдний үсийг (ちょんまげ) сумод үлдээж, 120сая хүний үндэсний ганц спорт( соёл ) болгож үлдээсэн. Бүшидод 7 зүйлийн сургааль бий.

1. Шударга чанар, Ёс зүй (義)

2. Эр зориг, тэвчээр (勇)

3. Нинжин сэтгэл (仁)

4. Хүндэтгэл (礼)

5. Чин үнэнч зан (誠)

6. Нэр төр (名誉)

7. Урвашгүй сэтгэл (忠義)

Манай нэг танил Япон ах бий. Хакухо иргэншлээ солисон гэнэ та юу гэж бодож байна гэхэд:

УРВАГЧ (裏切り者) гэж шууд хэлсэн. Хакухо Монгол залууст муу үлгэр жишээ болж байгаагаас гадна Япон залууст ч бас өнгө мөнгө, эрх мэдэл харж яаж урваж болдгийг харуулснаараа маш муу үлгэр дуурайл гэж хэлж билээ.

Их аваргын энэ шийдвэр гадаадад байгаа Монголчуудад, энд байгаа бидэнд их л муу нөлөөтэй зүйл.

Бид өөрсдөө, үр хүүхдээ Монголоор нь яаж эвтэйхэн авч үлдэх вэ гэж хичээж явахад, тэнд хамгийн алдартай, амжилттай яваа , үлгэр жишээ байх хүн нь ингээд явж байх юм. Ийм байхад доод бөхчүүд нь иргэшлээ соличихлоо, энгийн хүмүүс нь цагаачилчихлаа (дүрвэх) гэхэд тэгж болохгүй, буруу гэж хэн ч хэлэх эрхгүй болчихож байгаа юм. Магадгүй хэдэн жилийн дараа бүгд жоохон амжилтанд хүрээд иргэншлээ солихын төлөө гадаад гардаг ч болох юм билүү.

Орчин үед хэн хаана ч амьдарч болно.

Ганц пасспорт нь л солигдоо биз сэтгэл нь Монгол хэвээрээ, илүү олон Монголчуудыг сумод оруулж цаашдаа дүрмийг нь бид нар зохионо гэх мэт олон сэтгэгдлүүд харлаа.

Иргэншлээ солих нь ганц бичиг баримт солихтой адил зүйл гэж бодож болохгүй ээээ. Сэтгэл нь хувирсан болоод л иргэшлээсээ хувирч байгаа юм.

Эцэст нь Япончууд тэнэг биш ээ, бид нараар үндэснийхээ ганц спортын дүрэм журмыг шийдүүлэхгүй ээээ…

Тухайн цаг үед нь тохирсон арга хэмжээг нь шууд л авна.

12673 12672

 

https://www.facebook.com/groups/665484943506699/permalink/3185090971546071/


URL: