Үерийн ус зайлуулах бетон хоолойд кабель шугам байрлуулсан зөрчил илэрчээ
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах борооны ус зайлуулах шугамын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Нарны гүүрний баруун талд байрлах үерийн ус зайлуулах 1500мм-ийн бетон хоолойд нийт 7ш, 35м урт кабель шугам байрлуулсан зөрчил илэрсэн байна.
Дээрх шугамнуудаас шалтгаалан үерийн ус бүрэн зарцуулгаар өнгөрч чадахгүй бөглөрөл үүсч, Нарны замын 2 тал усанд автагддаг байна. Иймд шугам эзэмшигчийг тодруулж, хоолойг чөлөөлөхийг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т үүрэг болгожээ.
URL:




