15 настай хүүхэд осол гаргаж, дөрвөн хүн гэмтжээ
Есдүгээр сарын 06-ны шөнийн 01:50 цагийн үед БЗД-ийн 10-р хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд Toyota Prius маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолдсон ноцтой осол тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Ослын улмаас жолооч 15 настай эрэгтэй Т болон хамт зорчиж явсан 14 настай эрэгтэй Н, 15 настай эрэгтэй Д, 12 настай эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн байна.
URL:





