Ш.Алтантуяа агсны хэргийн захиалагч гэгдсэн Нажиб Разак 42 гэмт хэрэгт холбогджээ

d4ce13_najib_razak_x974

Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакийг нийтдээ эрүүгийн 42 хэрэгт буруутгагдаж байгаа гэж CFO мэдээлжээ.

Сануулахад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны  амь насыг хороосон гэмт хэрэгтнүүдийн  нэг нь  уг хэргийн захиалагчийг Нажиб Разак гэж мэдүүлсэн байдаг. Харин Нажик Разак   хэрэгт оролцоогүй хэмээн  Аллахын нэрийг барьж тангарагласан  талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Ерөнхий сайд асан Нажиб Разак нь 2009 онд эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор “1MDB” санг байгуулсан байдаг. Тус сан хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Малайзын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хянадаг байсан аж.

“1MDB” сангаас хамгийн багадаа 4.5 тэрбум ам.доллар хулгайлагдсан бөгөөд Нажибын хамтран ажиллагсад  энэ мөнгийг угаасан гэж АНУ-ын мөрдөн байцаагчид үздэг юм.


URL: