Халдвар илэрсэн дөрвөн настай хүүгийн ангийн 27 хүүхдээс шинжилгээ авч байна

16053186795faf3817ef8c5

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч Д-гийн дөрвөн настай хүүгээс халдвар илэрсэн. Тус хүүхэд гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт явдаг байсан бөгөөд цэцэрлэгт 23 айлын 27 хүүхэд явдаг байжээ. Тиймээс хүүхдүүдээс шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн хүүхдүүдийн нэгдүгээр хавьтал гэр бүлийнхнээс нь ч шинжилгээ авах ажиллагаа хийгдэж байгааг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлсэн юм.

Хүү аав, ээж, дүүтэйгээ ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.


URL: