Өвөрмонголчууд 50 сая төгрөгийн хандив илгээлээ

129752949_712790649623761_288241340331284996_n-6xth1xo0e7z7o4h70etesfodawsokw74dk3bi6c44e8

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал өнөөдөр Өвөрмонголын “Хуван шар байр” холбооноос 50.669.600 төгрөгийн хандивыг Улсын Онцгой комисст илгээлээ.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Монгол Улсад суралцдаг Мита Сүмбэр, Чинзул, Уухан Жамъян нарын оюутнууд хандивын аяныг Өвөрмонголдоо санаачлан өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL: