Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байжээ
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн Төрийн ордон дахь өрөөнөөс өнөөдөр өглөө хяналтын камер илрүүлжээ. Уг камерыг сүлжээний утсан дунд байрлуулсан байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн интернэтээр холбогдон алсаас удирдах боломжтой камер байжээ.
Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалтын газар болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн байна. Уг хэрэгт ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн ажилтан Б-г шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
URL:





