Ломбардууд хонгилын үзүүрт гэрэл асаав уу

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээх байв. Ломбардуудын үүдийг өнөөдрөөс эхлэн нээсэн нь олон айлын  “хонгилын үзүүрт гэрэл” асааж байгаа бололтой.

Хаа газрын ломбардууд олны хөлд дарагдсан энэ дүр зураг эдийн засгийн хямралын нэгэн тод жишээ. Барьцаалсан эд зүйлсээ авах гэхээс илүүтэй тавих, тавьсаныгаа сунгах гэж дугаарлаж буй нь энэ. Мэдээж хатуу хөл хорионд орсон айл өрхүүдийн эдийн засаг элгээрээ хэвтэхэд бэлэн болсон энэ цаг үед ломбардууд тодорхой хэмжээгээр нэмэр болно гэж “томчууд” бодолцсон биз ээ. Байгаа ч оносон бололтой. Гарцаагүй бэлэн мөнгө олдох ганц газар гэж тооцсон олны хөл тасралтгүй хөвөрч байна.

Энэ мэтээр иргэдийн хөдөлгөөн энд тэндгүй идэвхижлээ. Гол нь бид халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримтлах ёстой. Эс бөгөөс хэзээ нэг өдөр энэ мэт олны бөөгнөрөл эрсдэл авчрахгүй гэх баталгаа үгүй гэдгийг хаа хаанаа анхаарахгүй бол ар дээр нь ард иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас болсон гээд амаа таглуулаад, амьдралаа ахин гацаалгах вий.

lombard


URL: