СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дугуй засвар шатаж, нэг иргэн амь насаа алджээ

16080881535fd97a599e227
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах дугуй засвар шатаж, нэг иргэн амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, Тус хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д 4х3 метрийн хэмжээтэй дугуй засварын сендвичин барилга шатаж, 42 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.
Онцгой байдлын алба хаагчид галыг унтраан, цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

URL: