Естийн халуун рашааныг зорьсон таван залуу майхандаа угаартжээ

712-1608595412131908476_3605125726267628_4819959953491919947_o
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Естийн халуун рашааныг зорьсон таван залуу нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгахаар нисдэг тэргээр явсан байна. Урьдчилсан мэдээллээр залуучууд майхандаа гал түлснээс угаартаж нас барсан. Биеийн гадна ямар нэг гэмтэл шархгүй гэх дүгнэлтийг гаргаад байгаа аж. Гэхдээ цогцсуудыг энэ сарын 23-нд нисдэг тэргээр зөөвөрлөж авчрах юм байна.


URL: