САЙХАН МЭДЭЭ: Маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 82 настай хүн эдгэрч, эмнэлгээс гарсан

16086932725fe2b618184ea

Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 1063 болсон. Үүнээс дотоодын халдвар нь 600 юм. Баянзүрхийн эмнэлгээс 130 тохиолдол батлагдаад байна.

Харин нийт халдвар авсан хүмүүсийн эдгэрэлтийн байдал 51 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр “Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч, Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд гээд хэвтэн эмчлүүлж байсан 82 настай хүн эдгэрч, Яармагийн эмнэлэг рүү шилжсэн байна” гэсэн юм.


URL: