ЭМЯ: БЗД-ийн эмнэлгийн голомтоос 6 хүнээс халдвар илэрч, тус эмнэлгээс батлагдсан тохиолдол 142 боллоо

16088648535fe5545519809

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 6 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 6 хүнээс илэрсэн байна. Өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн хавьтал 3 хүнээс илэрсэн байна.

Ийнхүү тус эмнэлэгт 142 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 285 болж байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Аймгуудаар авч үзвэл,

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 217
  • Орхон 25
  • Улаанбаатар 285
  • Дорноговь 32,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 хэвээрээ байна.

Дотоодын халдвар 611 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1075, эдгэрсэн 584, эмчлэгдэж байгаа 482 байна. Үүнээс 416 хөнгөн, 57 хүндэвтэр, 6 хүнд, 3 хүн маш хүнд байна.” гэлээ.


URL: