Үйл ажиллагааг нь хязгаарлах 14 салбар

5e4ba4c04e878Ирэх даваа гаригаас эхлээд 14 хоногийн хугацаанд дараах аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлалаа.  Тодруулбал

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Баар /Диско, кароаке/
  4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
  7. Соёл урлаг
  8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
  9. Алжаал тайлах төв
  10.  Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  12. Дэн буудал
  13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
  14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ирэх долоо хоногоос 50-64 насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлд амьдарч байгаа насанд хүрсэн бүх иргэнээ вакцинд хамруулж дуусна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL: