Сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин хотод очжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин хотод хүрэлцэн очсон байна.

Сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар айлчилж буй юм.


URL: