Есөн давхраас унах гэж байсан хоёр хүүхдийг аварчээ
Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны байрны есөн давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид тухайн газар очиход иргэн таван настай М, гурван настай Х нар гэртээ харгалзах хүнгүшй цонхоор унах гэж байсныг аюулгүй болгосон байна.
URL:




