Өвөрхангай аймаг: 12 дугаар сарын 15 хүртэл шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэр гаргав

 

Дархлаа сэргээх тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхгүй байгаа учраас шинэ жилийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.

Өвөрхангай аймагт вакцины 3 дугаар тунгийн хамрагдалт 36.6 хувьтай байна. Вакцинд хамрагдвал зохих 18-аас дээш насны 56188 иргэн байгаагаас одоогоор 20573 нь дархлаа сэргээх тунг хийлгэжээ. Тиймээс улсын Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын “Шинэ жилийн баяр”-ын захиалга авахгүй, зохион байгуулахгүй байхыг хоол үйлдвэрлэл, зоогийн газар, ресторан, үйлчилгээний газруудад мэдэгдээд байна.

12 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хугацаанд “Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэх эсэх асуудлыг вакцины хамрагдалтаас шалтгаалан дахин хэлэлцэхээр боллоо.

 

 


URL: