3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн чансааг Монголын шигшээ баг тэргүүлж эхэллээ
Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооноос 2022 оны нэгдүгээр сарын 3-нд шинэчлэн гаргасан 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансаанд Монголын U23 буюу 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг 1,212,317 оноогоор тэргүүлжээ.Мөн 23 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг чансаагаар Нидерланд улсын араас хоёрдугаарт бичигджээ.
ФИБА 3х3 дэлхийн чансааны эрэмбэд 168 орон багтаж байгаа юм.
URL:




