ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Хорих 461 дүгээр ангид хорьжээ

AEAyHMUIl9CGzlqtqwgNХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө /2022.01.06/ баривчилж, Хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Өмнө нь буюу 2020 оны сүүлчээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл тарж байсан бөгөөд цар тахлыг дотооддоо алдаж, нөхцөл байдал сайнгүй байгаа тул ихэд нууцалж байсан билээ. Д.Нямхүүг цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа ч завшсан байж болзошгүй гэх нөхцөл байдал үүссэн аж.

http://erennews.mn/article/52136


URL: