“НАТО Хятадыг буруутгах нь гэмтэй хүн гэдсээ маажсан хэрэг” гэв

712-16481747485f2219585cddaУкраины талаар худал мэдээлэл тарааж, Орост улс төрийн дэмжлэг үзүүлж байна гэж НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Хятад улсыг буруутгасан билээ.

Өчигдөр буюу 3-р сарын 24-нд болсон БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн бага хурлын үеэр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ тухай: “Украины талаар худал мэдээлэл тараасан гэж НАТО Хятад улсыг буруутгаж байгаа нь үнэн хэрэгтээ “гэмтэй хүн гэдсээ маажсан” хэрэг. Хятад улс үнэн бодит, шударга байр суурь баримталж, нэн даруй гал зогсоож, хүмүүнлэгийн хямрал даамжирахаас зайлсхийн, энх тайван, тогтвортой байдлыг сэргээхийг дэмжсээр ирсэн.
Украин бол дорно өрнөдийг холбосон чухал гүүр, гэхдээ их гүрнүүдийн “тоглоом”-ын талбар биш.
Европын орнууд стратегийн бие даасан байдлыг баримталж, Орос, Украин зэрэг орнуудтай яриа хэлэлцээний замаар Европын аюулгүй байдлын шударга, үр дүнтэй, тогтвортой бүтцийг бий болгохын төлөө хичээн ажиллах ёстой. АНУ, НАТО ч Украины хямралын далд зангилааг тайлахын тулд Оростой яриа хэлэлцээ хийх ёстой” гэжээ.
С.Ренчин


URL: