Тяньжинь хотод нүүрс ачсан галт тэрэг осолдов
Датүн-Чинхуандао чиглэлийн төмөр замын Тяньжинь хотын Жижөү хэсгийн замд өчигдөр /2022.04.14/ 13:00 цагийн үеэр нүүрс тээвэрлэж явсан хүнд даацын галт тэргийн хоёр вагон нь осолдож, зарим вагон нь замаас гарчээ. Ослын газарт хүн эндэж шархдаагүй бөгөөд авран туслах ажлыг шөнийн турш явуулжээ. Осол гарсны дараа Хятадын Төмөр замын байгууллага 6 галт тэргээр 1000 гаруй албан хаагчийг авран туслах ажилд оролцуулахаар томилон явуулсан байна.
Датүн-Чиньхуандао төмөр замын нийт урт нь 653 километр бөгөөд Хятад улсын баруун бүсийн нүүрсийг зүүн бүсэд тээвэрлэх эрчим хүчний чухал сувгийн нэг юм. Тус төмөр зам нь 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, 12 минут тутамд хүнд даацын нэг галт тэрэг явуулдаг байна.
Н.Пүрэвжав
URL:




