34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ

tsagdaaklklkl

Өнгөрсөн шөнө 02 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд баригдаж буй барилгын 10 давхраас 34 настай эрэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, “Өргөө” амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн шөнө иргэнээс иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиход суурин кранын хоёр метр орчим ухсан нүхэнд талийгаач унаж нас барсан байсан бөгөөд цогцсыг гаргаж авсан аж.

Улмаар, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн байна. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр талийгаачийг 10 давхраас унамж амиа алдсан хэмээн дүгнэсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэв.


URL: