ОБЕГ: 2022 он гарсаар нэг сая га талбай ой, хээрийн түймэрт өртсөн
2022 он гарсаар улсын хэмжээнд 97 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэнийг Онцгой Байдлын Ерөнхий Газар мэдээллээ.
Түймрийн улмаас нэг сая гаруй га талбай түймэрт өртсөн байна. Ой, хээрийн түймрийн тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73 орчим хувиар өсжээ.
Түймэр ихэвчлэн иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар онцолж байна. Энэ хүрээнд ил задгай гал гаргах, тамхины иш хаяхгүй байхыг анхаарууллаа.
Б.Аззаяа | @AzzayaaB
Bloomberg Tv
URL:




