Европын орнууд нүүрсний хомсдолд оржээ

2022092610511351095Европт эрчим хүчний хямрал хурцдаж байгаа энэ үед Европын орнууд ОХУ-ын нүүрс болон байгалийн хийг орлуулах өөр хувилбар эрэлхийлэх нь тэдний тулгамдсан зорилтын нэг болоод байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцооллоор, 2022 онд дэлхийн нүүрсний борлуулалт 8 тэрбум тоннд хүрч 2013 оны түүхийг давтах магалдлалтай байгаа юм байна.

Европын хамгийн том нүүрс олборлогч орон ч нүүрсний хомсдолд орж Польшийн иргэд нүүрс худалдан авахын тулд шөнөжин дараалалд зогсох болжээ. Польшийн Катовице хотод амьдардаг Рафаэль энэ үед өвөлжилтийн бэлтгэлээ хэдийнэ хангачихсан байдаг бол харин энэ жил тэрээр нүүрс авах газраа ч олж чадаагүй байна.

Сүүлийн үед ХБНГУ-ын Берлин хотын нүүрс нийлүүлэгч Энгелькийн бизнес маш сайн байж, ирэх сарын захиалгаа ч дуусжээ.

Он гарснаас хойш ЕХ-ны орнуудын нүүрсний импорт эрс нэмэгдсэн. Оны эхний хагаст Европын холбооны нүүрсний импорт 57.6 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 49.6 хувиар өсчээ. Дэлхийн хэмжээнд далайн тээвэрт зарцуулах нүүрсний импорт энэ оны долдугаар сард 97.8 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсч тус салбарын түүхэнд дээд амжилт тогтоогоод байна.

Эх сурвалж: ДЭЛХИЙН ЦАГ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?


URL: