Залхуугийн гадаа зуд ирдгийг бүү март

198894-28122016-1482899465-141805725-choijilsuren“Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан” гэж  Эрчим хүчний сайд нэлээд ам бардам маягтай хэлж буй ч 100 задгай жаран хагархай гэж харагдаад байгаа юм.

Б.Чойжилсүрэн сайд “…Гадаа -35 хэм хүйтэн байхад гэрт 19 хэм байх л хүчин чадалтай байна Эрчим хүчний салбар өвөлд бэлэн…” гэсэн ч  салбарынх нь Багануур, Шивээ говь, Шарын гол гэсэн 3-н уурхайд дизель түлшний нөөцгүй болсон тул улсын нөөцөөс гаргуулахаар болсон. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ” гэж хэлнэ билээ.

“Өвлийн ажил жин тан” гэх хэрнээ “Балчир гурван ес” ч эхлээгүй байхад улсынхаа нөөцөөс аваад эхэлж байгаа нь үнэндээ Б.Чойжилсүрэн сайдын  ажилд дүн тавьчихаж болохоор байгаа юм.

Хэрэв түүний “Гадаа -35 хэм байхад гэрт +19 хэм байна…” гэж цээжээр тоо бодсоноор өвлийг давчихдаг бол Монгол Улс мөн ч хол явна даа. Тэгээд ч зуд гэдэг зүйл чинь залхуу хойрго, унхиа муутай нэгнийг л онилж байдаг гэж байгаа.

Товчхондоо бол ажилгүй, анхиа муутай  нөхдүүд өвөл осгохгүйн тулд  бүх зүйлийг нөөц, тусламж хэлбэрээр улсаас авчхаад өөрсдөө элгээ эвхээд сууж байдаг гэсэн үг. Тэгээд ч ам ажил 2 зөрвөл  зуд байтугайд нь ширвүүлж ч мэднэ.

 

https://erennews.mn/article/58072


URL: