Хятадын аялал жуулчлалын компаниуд гадаад аяллаа сэргээжээ
Энэ сарын 6-ны өдөр бую өчигдрөөс эхлэн Хятадын аялал жуулчлалын компаниуд олон улсын групп аяллаа эхлүүлж, онгоцны тийз, зочид буудлын захиалгын үйл ажиллагааг туршилтын журмаар сэргээхээр ажиллаж байгаа талаар тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ. Энэ түрүүнд аялж эхлэх орнуудын жагсаалтад Тайланд, Индонез, Камбож зэрэг 20 улс багтсан байна.
Өчигдөр өглөө эрт Бээжингээс Сингапур руу хөдөлж буй аялал жуулчлалын анхны баг ниссэн аж. Мөн тус өдөр Хятадын жуулчид Тайланд, Камбож зэрэг орныг зорьсон байна.
URL:





