БӨХ: Аваргууд хэнд унав
Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа үргэлжилж байна.
Өчигдөр Улсын заан, харцага, начин цолтой гучин бөх өвдөг шороодоод байсан. Харин өнөөдөр гурвын даваагаар эхэлсэн наадмын хоёр дахь өдрийн барилдаанд Улсын аварга, арслангууд өвдөг шороодож, тахимаа өгч буй. Тэгвэл аваргууд хэнд унав.
-Барууны магнайг тэргүүлсэн Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргалыг гурвын даваанд амлаж, тахимаа өгсөн,
-Улсын аварга Г.Эрхэмбаяр дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн арслан Д.Эрдэнэтулгатад,
-Улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Ганхуягт,
-Улсын арслан Р.Пүрэвдагва Хэнтий аймгийн харьяат аймгийн арслан Н.Баяржаргалд,
-Улсын арслан Х.Мөнхбаатар Архангай аймгийн харьяат Цэргийн арслан Л.Отгонбаатарт,
-Дархан аваргын тахим өргүүлсэн аймгийн арслан Э.Мөнхжаргал Улсын заан Б.Бат-Өлзийд уналаа.
URL:





