ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДРИЙГ УС БОЛ ХҮНС, УС БОЛ АМЬДРАЛ УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Дэлхийн хүнсний өдрийн энэ жил уриа Ус бол Хүнс, Ус бол Амьдрал уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хоол, хүнсийг үйлдвэрлэл нь усны нөөцөд шууд нөлөө үзүүлэх зорилгоор Байгалийн түүхийн музейд Ус бол Хүнс сэдэвт үзэсгэлэн 10-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцож үг хэллээ.

Дэлхийн хүнсний өдөр НҮБ-ын ХХААБ-ын байгуулагдсан өдөр тохиож байгаа учраас энэ өдрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилгоор тэмдэглэж байгаа юм.

Мөн нээлтийн үеэр Монгол улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэний 50 жилийн хамтын ажиллагааны ой тохиож байгаа юм.  50 жилийн хамтын ажиллагааны ойг тохиолдуулан ажил, амжилтыг нэгтгэсэн зурган номын нээлтийг хийсэн юм. Түүнчлэн Монгол Шуудан ХК-тай хамтран ойн марк бүтээж, маркийг олонд танилцууллаа.


URL: