Парагийн тамирчид Италийн тэмцээнээс зургаан медаль хүртжээ

7f5e4a9735211fcb20bb67895182c500Итали Улсын Жесоло хотод пара хөнгөн атлетикийн гран при тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдсөн байна. Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив.

          Тэмцээний эмэгтэйчүүдийн “F-57” ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн байна. Харин “F-40” ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн “Т-46” ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, “F-46” ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртсэн байна.


URL: