Ойн улаан хачиг тархсан шинэ цэгүүд илрүүллээ

alKXOAG4yQ9oARTMr3msoY5yY13FxhqCRovCrALpoKFePCh7v7ArdX-time_mn

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв хамтран, Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд хачгаар  дамжих халдварын үүсгэгчийн тархалт тогтоох тандалт судалгаа хийлээ. Судалгаагаар Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам, Жаргалант сумын Хустай аманд ойн улаан хачиг тархсаныг шинээр илрүүлж, тогтоолоо. Түүнчлэн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутгаас Dermacentor төрлийн нэг зүйлийн хачиг цуглуулсан байна.
Тандалт судалгаагаар цуглуулсан 2 зүйлийн 353 хачигт хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөнө.


URL: