Орос Улс хүссэн бол Украиныг бүрэн устгаж чадах байсан гэж мэдэгджээ

y3OIEDXkzm4Орос Улс хүссэн бол Украиныг бүрэн устгаж чадах байсан юм гэж Америкийн тагнуулч асан бөгөөд НҮБ-ын байцаагчаар ажиллаж байсан Скотт Риттер YouTube-сувгийн эфирийн ярилцлага булангаар дамжуулан мэдэгдсэн байна.

“Орос Улс ашиглах боломжтой цэргийн хүчин чадлынхаа багахан хэсгийг л дайчилсан. Орос Улс хүссэн бол Украиныг цөмийн зэвсэг хэрэглэхгүйгээр бүрэн устгах чадвартай. Орос Улс хүссэн бол энэ дайныг ганцхан сарын дотор дуусгаж, Украиныг бүрэн устгаж чадах байсан” гэж тэр хэлжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчин галт зэвсгийн төсөөлөхийн аргагүй хүчирхэг нөөцтэй гэж Скотт Риттер нэмж хэлсэн байна.


URL: