CU сүлжээ дэлгүүрээс дээрэм хийсэн хутгатай этгээд өмнө нь хэрэг үйлдэж байжээ

fb9d98a543f3ac5d92b1fa29c9616664CU сүлжээ дэлгүүрийн ажилтанд хутга тулгаж, мөнгө дээрэмдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, саатуулсан байна. Тодруулбал, Энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. 
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна.
Эх сурвалж: ЦЕГ

URL: