Путин Украин руу илүү эрт дайрах ёстой байсан юм гэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн сүүлээр хийдэг хэвлэлийн бага хурал пүрэв гарагт /2024.12.19/ болжээ. “Путинтэй хамт энэ оны үр дүнг дүгнэх” нэртэй тэрхүү хэвлэлийн бага хурлаар тэр иргэд, гаднын сэтгүүлчид, тэтгэврийн насныхан гэх мэт хүмүүсээс асуулт авсан юм. Тэгвэл Путин нэгэн асуултад хариулахдаа довтлох шийдвэрийг эрт гаргах ёстой байсан, ОХУ үүнд илүү сайн бэлтгэх ёстой байсан гэжээ.
Мөн тэрбээр Украины дайны тал дээр буулт хийхэд бэлэн, Украины эрх баригчидтай яриа хэлэлцээ эхлүүлэхэд нөхцөл байхгүй хэмээсэн юм. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Украины дайныг түргэн зогсооно гэж мэдэгдсэн. Путин “Бид яриа хэлэлцээ хийх, буулт хийхэд бэлэн гэдгээ үргэлж хэлсээр ирсэн. Удахгүй байлдах хүсэлтэй украинчууд дуусна, миний бодлоор удахгүй байлдах хүсэлтэй хүн үлдэхгүй. Бид бэлэн, гэхдээ нөгөө тал хэлэлцээ хийх, буулт хийх аль алинд нь бэлэн байх хэрэгтэй” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters, BBC
URL:




