Өвлийн наадмын цанын тэмцээний шилдгүүд тодорлоо

Өвлийн наадмын цанын тэмцээний шилдгүүд тодорлооМонголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам Орхон аймагт үргэлжилж байна. Цанын тэших техникээр уралд­сан тэмцээнд орон нутгаас 100 гаруй тамирчин орол­цож, ур чадвараа сорив. Дархан-Уул айм­гийн дасгалжуулагч Б.Ховор-Эрдэнийн удирд­лагад бэлтгэл базаасан Н.Нандинцэцэг 17-18 насныхны 10 км-ийн зайд тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо. Тэрбээр гүйлтийн цанын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын спринт төрөлд уралдсан билээ. Өмнөд хөршөөс эх орондоо ирсэн Н.Нандинцэцэг өмнө нь 2019 онд болсон VI, 2023 онд зохион байгуулсан VII наадмын буухиа төрөл хурд сорьж, тэргүүн байрт шалгарч байв.

Гүйлтийн цанын сонгомол төрлийн 10 км-ийн уралдаанд өрсөлдсөн хөвгүүдээс Төв айм­гийн тамирчин С.Мөнхжаргал 27 минут 33 секун­дэд замаа дуусгаж, аварга боллоо. Тэрбээр уг наадмын эхний өдөр тэших техникийн урал­даанд дэд байр эзэлсэн юм. Түүний араас нэхсэн тамирчдаас Н.Мөнхтулга (Архангай) мөнгө, П.Золжаргал (Хөвсгөл) хүрэл медаль хүртэв.

https://www.unuudur.mn/a/273740


URL: