Т.Эгшиглэн, Б.Байгалмаа нар тивийн аварга болов

Т.Эгшиглэн Б.Байгалмаа нар тивийн аварга боловТайланд улсын Бангкок хотод эхэлсэн жиү жицүгийн Азийн АШТ-д Монголын тамирчид хүч сорьж байна. Тус тэмцээний дөрөв дэх өдөр тэднээс 18 хүртэлх насныхны ангилалд эмэг­тэйчүүдийн 70 кг-ын жинд “Thunder Bjj” академийн  тамирчин Т.Эгшиглэн, “Баялаг” клу­бийн Б.Байгалмаа нар түрүүлж, алтан медаль хүртлээ. Аваргуудын амжилтыг үргэлжлүүлж, 63 кг-д М.Түмэнжаргал (“Thunder Bjj”), 48 кг-д О.Живамэдмаань (Сүхбаатар аймаг) хүрэл ме­даль зүүв. Тэгвэл 16 хүртэлх насныхнаас М.Эрх­саран (Дундговь аймгийн “Харцага” дэвжээ) Вьет­нам, Сингапур, Узбекистан тамирч­ныг буулган авч, алтан медалийн төлөөх барил­даанд Казахстан, 57 кг-д М.Өэлүн (Дор­но­говь аймгийн “Хилэнц” дэвжээ) Энэтхэг, БНСУ-ын тамирчныг илүүрхэж, аваргын төлөө мөн Казахстаны тамирчинтай өрсөлдөж мөнгөн ме­далийн болзол хангасан юм. Энэ удаа Сүх­баатар аймгаас оролцсон тамирчдаас 63 кг-д Д.Анударь Бангкокийн дэвжээнээс хүрэл медальтай эх орондоо ирэх нь.
Тэгвэл 18 насныхны ангилалд эрэгтэй­чүү­дийн 77 кг-д “Jiu jitsu methods Mongolia”-гийн Б.Бат-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Саудын Арабын тамирчныг ялав. Тус жинд зодоглосон Б.Амар (“Thunder Bjj”) , Б.Сайнтөмөр (“Ralph gracie Mongolia”) нар III байрт шалгарсан байна. Жиү жицүгийн файтинг төрөлд анх удаа өрсөлдсөн О.Мөнхтүвшин, У.Дэлгэрдалай (“Thunder Bjj”) нар хүрэл медальтнуудын тоог ахиуллаа.


URL: