ОХУ баяраар гал зогсоох шийдвэрээ зөрчиж 3000 удаа гал нээсэн хэмээн Украины тал мэдээлэв

329875-21042025-1745195053-1749156390-2025-04-20T173141Z_659192833_RC2L1EA20L2Y_RTRMADP_3_UKRAINE-CRISIS-EASTER-FRONTLINE_(1)Улаан өндөгний баярыг тохиолдуулан Украины хил орчимд 30 цагийн турш гал нээхгүй байх шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт гаргасан.

Үүнийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ч мөн хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн.

Түр гал зогсоох хугацаа одоо дуусгавар болсон ч ням гарагт Оросын цэргүүд уг шийдвэрийг зөрчсөн хэмээн Зеленський шүүмжилсэн юм.

Тодруулбал Оросын арми ням гаргийн өглөөнөөс эхлэн гал зогсоох шийдвэрээ 3000 орчим удаа зөрчсөн гэв. Гал зогсоох хугацаа ням гаргийг дуустал үргэлжлэх байв.

Зеленський “Нэг бол Путин армийнхаа үйл ажиллагааг бүрэн хянаж чадахгүй байна. Эсвэл энэ нөхцөл байдал нь ОХУ дайныг зогсооход бодит алхам хийх ямар ч зорилгогүй гэдгийг харуулж байна” гэжээ.

Харин Оросын Батлан хамгаалахын яамнаас Киевийг дрон, тэсрэх бөмбөгөөр довтолсон тул “хариу” арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.

Түүнчлэн Зеленський Х хуудсаар дамжуулан Оросын талыг 30 өдрийн турш иргэний байгууламжид цохилт өгөхгүй байхыг уриалсан.

Түр гал зогсоох хугацааг сунгах боломжтой эсэх талаар тодруулахад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Путинээс гал зогсоохыг сунгах тушаал ирээгүй хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: ВВС


URL: