ЦЕГ: Зургаан хүн угаартсан хэргийг мөрдөн шалгаж дуусаагүй
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн хоёрдугаар сард /2025.02.11/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, ХЗДХЯ зэрэг яамнууд ажлын хэсэг болон ажиллаж байгаа. Эдгээр яамд болон нийслэлийн зохих албан тушаалтнууд үүнд орж ажиллаж байгаа. Эдгээр ажилчдын дундаа мэдээлэл солилцдог групп байна. Уг групп дээр цаашид юу анхаарах вэ, ямар хохирол учрав болон утаатай холбоотой үүсч байгаа нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл солилцдог. Тус группт байгууллагуудын тавьсан мэдээллийг олж авч, олон нийтэд ил болсон мэдээллийг бэлтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Тухайлбал, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас, бусад мэдээлэл хэлбэрээр бэлдэж олон нийтэд цацсан бусад мэдээллийг энэхүү группээс бэлдсэн нь тогтоогдсон.
Энэ хэрэгт холбогдуулан Иргэн Б болон бусад дөрвөн иргэнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Урьдчилсан байдлаар иргэн Б нь ямар нэгэн төрийн албаны харьяалалгүй, мөн ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамааралгүй болох нь тогтоогдсон. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Иргэн О.Одбаярыг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авах хүсэлт тавьсан боловч татгалзсан. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Шаардлагатай бол өмгөөлөгчөөрөө дамжуулж холбогдоно гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Мөн харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэдэг хариултыг өгч байв.
URL:





