“Оросын бүх такси дотооддоо үйлдвэрлэгдсэн байх ёстой”

989185-810x500ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Баасан гаригт (2025.05.23) зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг такси үйлчилгээнд ашиглах тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэхүү хууль нь 2026 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжин эхлэх бөгөөд Оросын авто тээврийн хэрэгслийн шаардлагыг бага ч болов хангасан байх ёстой аж.

Мөн 2022 оны гуравдугаар сарын 1-нээс 2025 оны гуравдугаар сарын 1-ний хооронд үйлдвэрлэгдсэн автомашин байх ёстой гэж хуульд онцлон тэмдэглэсэн байна.

Эл хугацаанд үйлдвэрлээгүй автомашиныг 2033 он хүртэл бүртгэж, үнэлэх юм байна. Харин 2033 оноос хойш такси үйлчилгээнд дотоодын үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан автомашинуудыг зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Сибирийн болон Калининградын бүс нутагт дотоодод үйлдвэрлэсэн автомашиныг хоёр жил хүртэлх хугацаанд такси үйлчилгээнд ашиглах зөвшөөрөл олгох юм. Одоогийн байдлаар Оросын “Lada” брэнд шинэ хуулийн шаардлагыг хангаж байгаа ч Хятадын “Haval”, “BAIC”, “Kaiyi” зэрэг брэндэд онцгой эрх олгож, такси үйлчилгээнд зөвшөөрөх аж.

Энэхүү шинэ хууль нь олон улсын хориг арга хэмжээнд өртсөн Оросын автомашин үйлдвэрлэлийг дотоодын хүчин чадал дээрээ суурилан дэмжих зорилготой гэж албаны хүн тайлбарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES


URL: