ЦЕГ: ТҮЦ ачих үед бусдын биед мэсээр халдсан гэх дуудлага ирсэн

329652-14042025-1744627252-1365962923-tuts (1)Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 3-р сургуулийн орчим байршуулсан ТҮЦ-ийг ачих үед биед халдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Уг гомдол мэдээлэлд Сүхбаатар дүүгийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж, энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн юм.


URL: